Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Шоолын-Ам гэдэг газарт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид өчигдөр 14 цаг 17 минутад тухайн газарт очиж 65 үхрийг гаргасан байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг түр зогсоож өнөөдөр дахин үргэлжлүүлж байна. Усанд боогдсоны улмаас 20 үхэр хорогдсон бөгөөд малчин иргэдийг гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байхад малдаа тавих хараа хяналтаа сайжруулж баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Туяа
| Эгийн голын усанд боогдсон 200 үхрийг гаргах ажиллагаа үргэлжилж байна |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих