Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг аймгийн таван чиглэлд мал тооллогын комисс, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд бүхий 20 орчим тоологч сумдад ажиллаж байна.
"Тус аймгийн 5 суманд шүлхий өвчин гарсан учраас малчидтай утсаар холбогдон мэдээллийг авч цахимаар тоолж байгаа юм. Өвчлөл намдсаны дараа малыг нүдээр үзэн тоолж малчнаар гарын үсэг зуруулна" гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.
Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллогод 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тус аймаг өнгөрсөн онд 5500553 толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн. Үүнээс 271528 толгой адуу, 501080 толгой үхэр, 2284 толгой тэмээ, 2622814 толгой хонь, 2102847 толгой ямаа тоолуулсан юм.
О.Өлзийбаяр
| Хяналтын тооллого 5 чиглэлд хийж байна |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих