Хөвсгөл аймгийн өдөр тутмын мэдээллийн сайт
  • Нүүр хуудас
  • Мэдээлэл
    • Улс төр
    • Нийгэм
    • Хууль эрх зүй
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Гэр бүл, хүүхэд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Хөвсгөлд үйлдвэрлэв
    • Байгаль- Орчин
    • Зарлал
  • Ярилцлага
  • Орон нутагт
  • "Урт чих" шар мэдээ
  • Өв соёл
  • Аялал жуулчлал
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
  • Live
Хөвсгөлийн 2 суманд шүлхийн 7 голомт бүртгэгдлээ
2021-12-09 20:53:12, 2372
Жиргэх Хуваалцах
  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 2-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн.  Өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 3, Цагаан-Уул суманд 4, нийт 7 голомт бүртгэгджээ.  Голомттой болон сэжигтэй бүсэд 353 өрхийн 12442 үхэр, 312 тэмээ, 131076 хонь, 63023 ямаа нийт 206853 толгой мал байгаагаас 53 өрхийн 640 үхэр, 801 хонь, 98 ямаа нийт 1539 толгой мал өвчилсөн байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн 50 өрхийн 1542 үхэр, 18435 хонь, 7892 ямаа, нийт 27869 толгой мал вакцинд хамруулаад байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
 

Иймээс иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан сумдын  нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Мал эмнэлгийн газраас онцгойлон анхааруулж байна.

Б.Ганаа 

 

 

 



Жиргэх Хуваалцах
Хөвсгөлийн 2 суманд шүлхийн 7 голомт бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-12 08:49:40
    ??????????: Манай үхэр
Шинэ мэдээ
  • Ц.Отгондалай дэлхийн гурван удаагийн аварга боллоо 2025-05-20 12:40:11
  • Даль цэцгийн баярыг 7000 орчим хүн зорин иржээ 2025-05-13 17:11:08
Утас: 9811-8091, Имэйл хаяг: ganaabadarch3@gmail.com
2025 © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.