Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өчигдөрөөс эхэллээ. Сонгуульд Хатгал тосгоны оршин суугчдын хурлаас Б.Ганбаатар, Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас А.Баттүшиг, 100 дэмжигчийн гарын үсэг цуглуулж бие даан Ч.Ням-Очир гэсэн 3 хүн нэр дэвшиж байгаа гэнэ. Хатгал тосгоны Захирагчийн сонгууль 4 жил тутам болдог бөгөөд энэ жил 7 дахь удаагаа 10-р сарын 5-нд болно. Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нутаг дэвсгэрийн хорооны дарга, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр нэр дэвшигчдийг сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулахыг анхааруулж байлаа.
Б.Гантуяа
| ХАТГАЛ ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ |
|
Сэтгэгдэл бичих