Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж нөхцөл байдалтай танилцаж байна. Тус аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд 12 сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж эхэлсэн.

Халиа нэмэгдсээр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автаад байна. Цаашид халиа улам нэмэгдэж олон өрхүүд усанд автах эрсдэл өндөр байгаа тул ажлын хэсэг нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцан халианаас хамгаалах даланг барих ажлыг эхлүүлэх, хогийн цэгийг өөрчлөх зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ажээ.

Б.Туяа
| Ажлын хэсэг Эрдэнэбулган сумын нөхцөл байдалтай танилцаж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих