Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн Ламтайга гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 180км, сумын төвөөс баруун зүгт 59 км-т 9 сарын 14-ний өдрийн 0 цаг 41 минутад 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
| Баянзүрх суманд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо |
Сэтгэгдэл бичих