Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө 7-20м/с, түр зуур 10-31м/с хүрч цасан шуурга шуурсан байна.
Хамгийн хүчтэй нь Жаргалант суманд 31м/с хүрчээ. Өнөө өглөөний байдлаар нийт нутгаар 0-18 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их цас Цэцэрлэг сум 18 см, Рэнчинлхүмбэ сум 9см, Цагаан-Үүр 15 см, Жаргалант 16 см, Эрдэнэбулган 9 см, Галт 9 см зузаан цастай байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай, энэ сарын 7-нд ихэнх нутгаар цас орох тул малчид, тээвэрчид, иргэд аюулгүй байдлаа хангах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, бусдад дамжуулахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Б.Тамир
| Жаргалант суманд салхины хурд 31 м/с хүрсэн байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих