Хөвсгөл аймагт Дэлгэрмөрөн сум дундын ойн анги ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Хатгал тосгоны Хасгийн хаяа битүүгийн хаяа, Харганы ам, Нүхэн зэрэг газруудад үүргийн утаат шүршигч багаж ашиглан зохион байгуулж байна. Тус ажилд Хатгал тосгоны байгаль орчны тасаг хамтран ажиллаж байна.Дээрх ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийсэн газруудад иргэдийг аялал зугаалгаар явахгүй, мал бэлчээхгүй байхыг анхааруулж байна.

Тус аймагт ойн хөнөөлт шавжийн хэт олшролт 5-8 жилийн давтамжтай явагдаж байгаа бөгөөд энэ жил шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй их хэмжээгээр тархаж, ойд хөнөөл учруулж байна. Сумдын байгаль хамгаалагч, ойн ангиудын хийсэн судалгаагаар 19 сумын нутагт нийт 326.971 га ойн талбайд 3 төрлийн ойн хөнөөлт шавж тархаж голомт үүссэн судалгаа гарчээ. Энэ нь сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулбал 54 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

Б.Ганаа
| Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд үүргийн утаат шүршигч багаж ашиглаж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих