Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 9 удаагийн газарт хөдлөлт бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд өнөөдөр Ханх сумаас баруун урд зүгт 42 километрийн зайд 10 цаг 17 минутад 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Дээрх бүртгэгдсэн газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй буюу 4,2 магнитудын газар хөдлөлт 5 сарын 6-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун хойд зүгт 15 километрийн зайд болсон гэдгийг гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбараас мэдээллээ. Тус аймагт өнгөрсөн оны 1 дүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 94500 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэний дотор 3,5 магнитудаас дээш 240 гаруй газар хөдлөлт бүртгэгдээд байгаа ажээ.
| Ханх суманд өнөөдөр 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих