Хөвсгөл аймагт ой, тайга их учраас хүрэн баавгай тус аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт тархан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.
Сүүлийн үед хүрэн баавгай уулнаас бууж ирэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг малдаа, алдуул мал хайхаар ууланд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сэрэмжлүүлж байна. Тодруулбал, энэ оны 5 дугаар сарын 31-нд Рэнчинлхүбэ сумын Хотон багт 2-3 настай баавгай Жарын нуруунаас бууж яваад иргэдтэй таарсан байна.

Рэнчинлхүмбэ сумаас ажлын баг гарч, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамт олонтой хамтран баавгай руу иргэдийг дөхүүлэхгүй тайван байлгаж байгаад ууланд гаргасан байна.
Хөвсгөл аймаг 2017 оноос нэн ховор, ховор амьтны тархац нутгийг тогтоох, амьдрах орчинд үнэлгээ өгөх ажлыг жил бүр байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас төсөв батлуулан хийж байна. 2017 онд Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумын нэн ховор, ховор амьтны судалгааг "Аргаль агнуур судлалын төв" төрийн бус байгууллагаар хийлгэхэд тус сумдын 1248,2 км2 талбайд 600 орчим хүрэн баавгай байна гэж тогтоосон байна.
| Хүрэн баавгай таарвал айлгаж, үргээхгүй байхыг анхаарууллаа |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих