Амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж тухайн орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, нөхцөлийг эрэлхийлж, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэрэгжилттэй танилцсан юм.

Энэ үеэр Хөвсгөл нуураас татан гаргасан "Бор 500" загварын Сүхбаатар хөлөг онгоцтой танилцаж, онгоцыг татан гаргасан үеийн байдлыг нь алдагдуулахгүй байх, хамгаалалтад авах, цаашид орон нутгийн аялал жуулчлалд түүхэн дурсгалт бүтээгдэхүүн болгон сурталчлах чиглэлд орон нутгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Хөвсгөл аймгийн удирдлага болон аймгийн БОАЖГ-аас Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөлт, Хөвсгөл нуурын гүнээс гаргаж амжаагүй байгаа авто машины тойм судалгааг танилцуулж, тус нууранд живсэн авто машины нарийвчилсан судалгаа хийхэд техник, тоног төхөөрөмж шаардлагатай байгааг хэлж байлаа.
Б.Гантуяа
| БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллав |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих