Хөвсгөл аймагт он гарсаар обьектын гал түймэр 21 удаа гарсан байна. Иргэд үнс нурмаа таггүй саванд ил задгай асгасан, пийшин зуух яндан эвдэрсэн, хөөлөөгүй удсан зэргээс шалтгаалан гал түймэрт өртсөн байна. Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа. Мөн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Б.Гантуяа
| Он гарсаар обьектын гал түймэр 21 удаа гарчээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих