Монгол Улсын цөлжилтийг бууруулах шар шороон шуургатай тэмцэх, ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор Монгол - Солонгосын "Ногоон хэрэм" төслийг Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.Төслийн хүрээнд Мөрөн хотын онгоцны нисэх буудлын урд байрлах 15 га талбайд мод үржүүлгийн газар бий болгож түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулна.

Мөн орон нутгийн онцлогт тохирсон тарьц суулгацыг ургуулж ойжуулалт, ногоон байгууламжид нийлүүлэх бөгөөд төслийн хүрээнд туслах ажилчдыг орон нутгаас авч ажлын байр бий болгох юм.Тус аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл төслийн багтай уулзаж, зарим газруудтай очиж танилцан хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, хамтран ажиллахаар боллоо.

Б.Гантуяа
| Хөвсгөл аймагт “Ногоон хэрэм” төсөл хэрэгжинэ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих