Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар 6 сарын 17-ны өдрийн 8 цаг 41 минутад 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ. Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 210 гаруй удаагийн хөдлөлт болсон байна.
Б.Гантуяа
| Ханх суманд 4,4 магнитудын хүчтэй газар хөдөллөө |
Төрийн байгууллагуудын ажил 8 цагт эхэлнэ 2026-04-30 12:36:23
“Мөрөнгийн хавар-2026” тэмцээнд 800 гаруй тамирчид оролцлоо 2026-04-21 11:59:18
Хорьдол Сарьдгийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгатай болголоо 2026-04-15 14:52:52
ИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэллээ 2026-04-15 12:46:13
Сэтгэгдэл бичих