БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллав. Энэ үеэр Хөвсгөл аймгийн байгаль орчны салбарын хамт олонтой уулзаж үйл ажиллагаатай нь танилцаж орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар сонслоо. Тус аймгийн хэмжээнд 800 гаруй иргэд байгаль орчны салбарт ажилладаг. Цаашид байгаль хамгаалагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын дарга Р.Жаргалсайхан хэлж байлаа. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “МУ-ын Засгийн газраас Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын бүс болгон зарласан учраас анхны томилолтоо Хөвсгөл аймгаас эхэлж байна.

Хөвсгөл нуурын байдалтай газар дээр нь танилцсан. Цаашид байгаль орчны салбарт агаарын бохирдол бууруулах, нөхөн сэргээлт хийх, моджуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллана" гэдгийг хэлж байлаа. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд байгаль орчны салбарыг хөгжүүлэхийн тулд мэдлэг чадвартай боловсон хүчин хэрэгтэй байна. Иймээс Хөвсгөл аймгийн 2-3 төрийн албан хаагчийг гадаадад урт хугацаанд суралцуулж өгөхийг сайдаас хүсэж байлаа.
Б.Ганаа
| БОАЖ-ын сайд Хөвсгөл аймагт ажиллав |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих