Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор нутгийн хэл соёл, орон нутгийн онцлог бүхий дахин давтагдашгүй соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэх, соёлын үл хөдлөх дурсгалын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Иргэдийн оролцоонд тулгуурласан өв хамгаалал” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг хамгаалуулахаар 80 гаруй малчинтай гуравласан гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
.jpg)
Хөвсгөл аймагт улсын хамгаалалтад орших 8 дурсгалаас Арбулаг сумын Эрчүү хотын туурь, Галт сумын Бартад бригадын буган чулуун цогцолбор, Төмөрбулаг сумыг Зуны голын буган чулуун хөшөөн цогцолбор, Цагаан-Уул сумын Бор хужрын буган хөшөөн цогцолбор, Хөшөөтийн дэнжийн цогцолборын буган хөшөөг хамгаалуулахаар тухайн дурсгалуудын ойролцоо нутагладаг малчидтай гэрээ байгуулжээ.
.jpg)
Гэрээнд түүх соёлын дурсгалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байж хамгаалах, сэжиг бүхий этгээд ухах, хэмжих, эргэж тойрох зэрэг ямар нэгэн зөрчил илэрвэл холбогдох байгууллагуудад яаралтай мэдээлэх үүргийг тусгажээ.
Б.Ганаа
| Соёлын өвийг хамгаалуулахаар 80 гаруй малчинтай гэрээ байгуулжээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих