МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан номын баярыг тэмдэглэж хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих зорилгоор уншигч, зохиолчдын уулзалт, номын өдөрлөг, яруу найргийн үдэш, хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан соёлын олон үйл ажиллагааг зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Шилдэг номын санчаар Шинэ-Идэр сумын Нийтийн номын санч Д.Батцэцэг шалгарч МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит шагналыг гардан авлаа.
Д.Батцэцэг нь номын сангийн сан хөмрөгийн зохион байгуулалт, хадгалалт хамгаалалт, чанар хангамжийг сайжруулахад анхаарч ажилласан төдийгүй номын сангийнхаа сан хөмрөгийг Lib4u программд 100 хувь оруулсан байна.
Нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан 3 сараас эхлэн тэргүүний уншигч хүүхэд, тэргүүний уншигч номын нөхөр төрийн албан хаагч, шилдэг номын санч, МУСГЗ хүүхдийн зохиолч Д.Даваанямын мэндэлсний 80 насны ойд зориулсан уран уншлага болон номын тэмдэглэл хөтлөх уралдааныг зарласан байна.
Мөн номын ертөнц уншигчийн номын тэмдэглэлийн үзэсгэлэн, чөлөөт уншлага, номын үзэсгэлэн, хуучин номын худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж 5000 гаруй хүүхэд, залууст хүрч үйлчилжээ.
Б.Ганаа
| Шилдэг номын санчаар Д.Батцэцэг шалгарлаа |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих