“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд “Хориг уулын эрдэнэс” гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн Нийтийн номын санд гарч байна.
Тус үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг дахь Хориг уулнаас олдсон сор болсон 20 гаруй үзмэрүүдийг гэрэл зургаар үзүүлж байна.
.jpg)
Монголчуудын сүсэг бишрэлтэй холбоотой алтан нар, мөнгөн сар бүхий ховор үзмэр, дундад зууны үеийн сэнтий дээр байгаа бурхан багшийн дүрс бүхий археологийн түүхэнд олдсон хамгийн жижиг хэмжээтэй ялтсан бурхан, ваартай шар тос, өрөм, язгууртны дээл, арьсан хавтага, эрдэнэсийн гоёл чимэглэл, ясан эдлэл зэрэг багтжээ.

Ваартай шар тос, өрөм
800 жилийн тэртээ 6-8 литр шар тос, өрмийг вааран саванд хийж булш, оршуулгын толгойн талд тавьсан байдаг. Энэ олдвор нь Монголын археологийн түүхэнд цор ганц олдсон үнэт зүйл юм. Сүүлийн үед олон орны эрдэмтэд ямар малын сүүг, хэрхэн боловсруулсан зэрэг нууцыг тайлахаар судалж байна.

Мөн ханцуйтайгаа нийлээд 218 см урттай 6-8 тооны лууг дүрсэлсэн луун хээтэй язгууртны дээл одоогоос 800 жилийн өмнөх торгоор хийсэн Монголд байгаа цор ганц үзмэр” гэдгийг Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаа хэлж байлаа.

Б.Ганаа
| “Хориг уулын эрдэнэс” үзэсгэлэнд 20 гаруй үзмэрүүдийн гэрэл зургийг үзүүлж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих