Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Соёлын сэргэлт-2023” аян Хөвсгөл аймагт маргааш нээлтээ хийнэ.
Энэ үеэр Монгол Улсын Филармонийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Хөвсгөлчүүдэд уран бүтээлээ толилуулна.
Мөн Их хаадын ертөнц “Мөнх хаан”, “Хориг уулын эрдэнэс”, “Их хааны өлгий нутгаар”, “Монголын эзэнт гүрэн”, “Монголын их хаад” гэрэл зургийн үзэсгэлэн, соёлын лекцүүд, чадавхжуулах сургалтууд болж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулна.
“Соёлын сэргэлт-2023” аян Хөвсгөл аймгийн 22 сум 1 тосгонд үргэлжилж орон нутаг дахь соёлын салбарын ажилчдыг чадавхжуулж, соёлын өвийг таниулан сурталчилна.
Б.Ганаа
| “Соёлын сэргэлт-2023” аян маргааш эхэлнэ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих