Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн жорлонгийн нүх ухах явцад эртний амьтны олдвор олджээ. Энэхүү мэдээллийн дагуу Чандмань-Өндөр сумын Сумын Засаг дарга Л.Энхжаргал, Соёлын төвийн дарга Д.Оюунчимэг нар газар дээр нь очиж танилцаж аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад зургийг нь явуулж мэдээлэл хүргэжээ. Тус олдвор нь мөстлөгийн үеийн Арслан заан, савагт хирстэй хамт амьдарч байсан Одос үхрийн яс байж болзошгүй гэж мэргэжлийн судлаачид үзэж байна. Цаашид энэхүү олдвор болон тус газрыг судлахаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Ганаа
| Чандмань-Өндөр сумаас эртний олдвор олджээ |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18