Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар бусдад түрээслэх, урлаг соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглов.
Энэ сарын 1-нээс тэмцээн уралдааныг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах болсон. Үүнтэй холбогдуулан насанд хүрэгчдийн дунд тэмцээн уралдааныг сургуулийн орчинд зохион байгуулж, сурагчдад коронавируст халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэн аймгийн хэмжээнд спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглолоо. Тус аймгийн хэмжээнд төрийн өмчийн 34, хувийн өмчийн 1 ерөнхий боловсролын сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар сумдын 21 сургуулийн 16625, Мөрөн сумын 3 сургуулийн 1758 сурагч танхимаар хэвийн горимд хичээллэж байна. Харин сумдын 3 сургуулийн 1920, Мөрөн сумын 6 сургуулийн 10227 сурагч танхимын болон танхимын бус буюу 5 S зарчмаар хичээллэж байна. 9 дүгээр сарын 1-нээс хойш аймгийн хэмжээнд 433 сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 184 хүүхэд коронавируст халдвараар өвчилсөн нь бүртгэгдсэн байна.
| Спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглов |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих