Тариалан сумын багш, ажилчид цахим тэмцэлд нэгдлээ
2021-02-24 09:11:16, 136
Хөвсгөл аймгийн Тариалан сумын 100 гаруй  багш, ажилчид  нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн цахим тэмцэлд халдвар хамгааллын дэглэм баримтлан зарим багш нар онлайнаар холбогдон нэгдлээ.
Цар тахлын хүндрэлтэй зэрэгцэн иргэдийн цалин орлого буурч, ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр хомстон цөөрч, иргэдийн худалдан авах чадвар хумигдан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Ийм хүнд байгаа цагт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шаардлагагүй гэж үзэн эсэргүүцэж байна гэдгийг Тариалан сумын багш нар хэлж байлаа.Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувь нэмэгдүүлснийг хүчингүй болгох, тэтгэвэр тооцох аргачлалыг 7 жилийн дунджаар бус 5 жилийн дунджаар тооцох, тэтгэврийн даатгалын шимтгэлийг үр хүүхэд, ар гэрт нь өвлүүлдэг байхыг энэ үеэр уриалж байлаа.
 
Б.Ганаа
 


Тариалан сумын багш, ажилчид цахим тэмцэлд нэгдлээ