Маргааш дэлхийн цусны донорын өдөр тохиож байна.
Монгол Улс 2004 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн бол Хөвсгөл аймагт 17 дахь жилдээ тэмдэглэн хүний алтан амийг аврахын төлөө, авлагагүйгээр цусаа бэлэглэсэн идэвхтэн, хүндэт донорууддаа хүндэтгэл илэрхийллээ.
Тус аймгийн хэмжээнд бүртгэлтэй донор 827, идэвхтэй 562 байна. Үүнээс 35-аас дээш удаа цусаа өгсөн хүндэт донор 64, 70-аас дээш удаа цусаа өгсөн хүрэл донор 1 байна.
“Он гарсаар 281 донороос 8 төрлийн 635 нэгж цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон хүний амь аварсан” гэдгийг Цусны салбар төвийн эмч Х.Мөнхтулга ярилаа.
Тус аймаг 2018 онд жишиг цусны салбар төвтэй болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна.
Цусны салбар төв жилд 8 төрлийн 1500 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 7 эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн 18 тасаг нэгжийг стандартын шаардлага хангасан цус цусан бүтээгдэхүүнээр хангаж байна.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт идэвхтэй 562 донор цусаа тогтмол өгч байна |
Сэтгэгдэл бичих