Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 1006 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавируст халдвар 69 бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 995 боллоо. Тодруулбал Мөрөн суманд 35, Тариалан, Галт, Тосонцэнгэл, Чандмань-Өндөр сумдад тус бүр 4 тохиолдол, Хатгал тосгонд 2, Ханх суманд 5, Их-Уул суманд 3, Түнэл суманд 2, Жаргалант суманд шинээр 6 тохиолдол бүртгэгдлээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 231, сумын эрүүл мэндийн төвүүдэд 185, гэрээр 108 хүн эмчлэгдэж байна. Эмнэлзүйн хэлбэрийн хувьд хөнгөн 473, хүндэвтэр 40, хүнд 10, маш хүнд 1 хүн байгаа гэнэ. Иймээс бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэр орон сууц, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт байнга хийх, гэрийн ажиглалт тусгаарлалтад хянагдаж байгаа иргэд дэглэмээ чанд мөрдөхийг анхааруулж Эрүүл мэндийн газраа анхааруулж байлаа.
Б.Ганаа
| Хөвсгөлд 69 тохиолдол нэмэгдэж 1 хүн маш хүнд байна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих