Коронавируст халдвараар хүүхэд өвчлөх нь эрс нэмэгдэж 87 тохиолдол болжээ
2021-06-16 14:04:29, 900

Хөвсгөл аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цаг бүртгэгдсэн 58 халдварын дотор Мөрөн суманд 10 хүүхэд, Тариалан суманд 2 хүүхэд  нийт 87 хүүхдэд халдвар батлагдсан байна. Урин дулаан цагт хүүхдүүд гадуур тоглох, олон нийтийн газраар явсны улмаас эрсдэлд орж халдварт өртөж байгаа гэнэ. Иймээс иргэдийг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, амин дэм илчлэг хоол хүнс хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Б.Ганаа

 


Коронавируст халдвараар хүүхэд өвчлөх нь эрс нэмэгдэж 87 тохиолдол болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0