Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Коронавируст халдварын сэжигтэй 1 тохиолдол илэрсэн тул PCR шинжилгээний хариу гартал тосгоны хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хичээл, хоол үйлдвэрлэл, зоогийн газруудын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хоригложээ. Шаардлагатай тохиолдлоор Хатгал тосгонд нэвтрэх болсон иргэдээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээг төлбөртэй авна гэдгийг Хатгал тосгоны Онцгой комиссоос мэдээллээ.
Б.Ганаа
| Хатгал тосгоноос гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08