Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавирүсний голомт бүхий газруудаас ирсэн 889 иргэн гэрийн ажиглалтад байгаа тул иргэдийг тогтмол амны хаалт зүүж гэрээсээ гарахгүй анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.
Орон нутагт ирж байгаа иргэдээс Намнангийн ар, Хот хоорондын пост, Жаргалант сумын пост дээр байгаа хяналтын пост дээр асуумж судалгаа авч шаардлагатай 182 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан байна.
Мөн өнгөрсөн шөнөөс хойш хот хоорондын постоор халдвар бүртгэгдсэн аймаг сумаар дамжин орж ирсэн 17 машины 52 хүнийг шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан байна.
| Хөвсгөлд голомт бүхий газраас ирсэн 889 иргэн гэрийн ажиглалтад байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31