Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн цэргийн хүрээний анги, салбарт ажиллалаа.
Хөвсгөл аймагт Батлан хамгаалахын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжиж, иргэн цэргийн харилцаа бэхэжсэнээр залуусын хандлага маш эерэг болж, эх орноо хамгаалъя, иргэний үүргээ биелүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо өмнөх жилүүдийнхээс илүү нэмэгдсэнийг орон нутгийн удирдлагууд онцолж байв.

Мөн тус аймагт зохион байгуулагдсан “Орон нутгийн хамгаалалтын сургууль”, “Бидний бахархал” төслийн үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж өндөрлөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын түвшнийг тогтоох үзлэгийн үр дүнд байгууллага хоорондын, тэр дундаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо улам сайжирч, нэгдмэл байдал хангагдсанаас гадна сургалт бэлтгэл, бэлэн байдалд ахиц гарсан зэрэг дүр дүнд хүрсэн гэдгийг дурдсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ажилласан юм.

Энэ үеэр дээрх ангиудын захирагч, удирдлагууд өөрсдийн ангийн үйл ажиллагаа болон гүйцэтгэх үүргийн онцлог, бэлэн байдал, сургалт бэлтгэл, болзошгүй нөхцөлд хамтран ажиллах тусгай төлөвлөгөө зэргийг танилцуулж, цаашид төлөвлөсөн ажил, тулгамдаж буй асуудлуудаа уламжилсан юм.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай дээрх ангиудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах салбарт 2020-2024 онд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа.

Тухайлбал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого ‘’Алсын хараа-2050’’ Шинэ сэргэлтийн бодлого болон томоохон төсөл хөтөлбөр, улс орны стратегийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний үүрэг оролцоо өндөр байгаа төдийгүй Зэвсэгт хүчин бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч салбар болсон гэдгийг онцолж байлаа.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ОХУ-д үйлдвэрлэгдсэн, туулах чадвар сайтай "Зил-131" маркийн автомашиныг гардуулан өгч, алба хаагч нарт амжилт хүслээ.

Б.Тамираа
| Цэрэгт явах сонирхолтой залуусын тоо нэмэгджээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих