Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон иргэн осолдсон дуудлагаар ослын аврах бүлэг ажиллаж, өнөөдөр 6 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Өглөөний 9 цаг 36 минутад 50 настай иргэн Ц, 10 цагт 5 сартай А, 16 цаг 30 минутад 62 настай иргэн Т-ийн цогцсыг олж уснаас гаргасан байна. Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай бүлэг хээрийн штаб байгуулан ажиллаж байна. Мөн Цагдаагийн газрын 7 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 2 алба хаагч 2 автомашин, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нийт 7 автомашин, 2 завь, 46 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нутгийн иргэд эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд аврагчид 2 завиар усыг өгсөж уруудан осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
| Осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08