Хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 2 иргэнийг шүүхэд шилжүүлжээ
2021-04-18 22:38:29, 3020

 Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас архи согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг  хориглосон  үед хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан 2 иргэнийг илрүүлсэн байна. Тус иргэдэд  зөрчлийн хэрэг нээж шүүхэд шилжүүлж хариуцлага  тооцлоо гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. Аймгийн Засаг даргын  захирамжаар  4 сарын  25-н хүртэлх  хугацаанд архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг хориглосон.   Цагдаагийн газраас “Архигүй хөл хорио” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд архи согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй цэг салбаруудад мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийн архи согтууруулах ундааг тоолж лацдаж байна. Цаашид хорио цээрийн дэглэмийн үед хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.

Б.Ганаа

 


Хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 2 иргэнийг шүүхэд шилжүүлжээ