Хөвсгөл аймагт коронавирүст халдварын батлагдсан тохиолдол 58 болсон. Мөрөн суманд өнөөдөр шинээр 2 голомт бүртгэгдэж нийт 4 голомт, Тариалан суманд 2, Цэцэрлэг суманд 1 нийт коронавирүст халдварын 7 голомт байгаа юм.

Эрсдэл өндөр байгаа энэ үед Мөрөн суманд худалдаа үйлчилгээний төвүүдэд тавьж буй хяналтыг сайжруулахаар Шуурхай штаб, Мэргэжлийн хяналтын газраас томоохон худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдлагуудад зөвлөмж өглөө. Коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын хариуцлага чухал байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг үйл ажиллагаандаа баримтлан халдвар хамгаалалтын дэглэмээ мөрдөн ажиллаж хүнд үеийг хамтдаа даван туулахыг Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар онцолж байлаа.
Б.Туяа
| Худалдаа үйлчилгээний төвийн удирдлагуудад зөвлөмж өглөө |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07