Хөвсгөл аймагт коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийн 9.00 цаг хүртэл зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ сарын 18-ны 8.00-16.00 цагийн хооронд хот хоорондын чиглэлийн хяналтын постоор хүндэтгэн үзэх шалтгаанаар 14 тээврийн хэрэгслээр 29 зорчигч Мөрөнгөөс гарах чиглэлд, 21 тээврийн хэрэгслээр 59 зорчигч Мөрөн сум уруу орох чиглэлд тус тус нэвтэрсэн байна. Хөдөлгөөн хязгаарласан хугацаанд аймаг, сумаас эрүүл мэнд, буяны ажил, албан томилолт, хүнс, шатахуун, түлээ түлш, малын тэжээлийн тээвэр хийх иргэд тусгай зөвшөөрлийн дагуу нэвтэрч байна. Бусад зорчигч тээврийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан тул иргэд та бүхнийг шаардлагагүй тохиолдолд зорчих хөдөлгөөнд оролцохгүй байж, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.

Б.Ганаа
| Мөрөнгөөс 29 иргэн гарч, 59 зорчигч нэвтэрчээ |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18