Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багт гарсан Африкийн гахайн мялзан өвчний 14 хоногийн хорио цээрийн хугацаа дууссан тул дэглэм буурч 7 хоногийн хязгаарлалтын дэглэмд шилжлээ. Өвчин гарсан П-ийн 18 гахайг бүрэн устгаж, гахайны тэжээл болох будаа, бог малын гэдэс дотор болон хашаа хороог буулган ачиж, Мөрөн сумын 13 дугаар багийн нутагт “Элстийн ар”-ын төвлөрсөн хогийн цэгт устгасан байна. Устгалын цэгийн эргэн тойрны 400 ам дөрвөлжин талбайд хлорын шохойгоор шүршиж халдваргүйжүүлэн, хуваарийн дагуу хорио цээрийн пост дээр эргүүл хийж ажилласан байна.
Б.Гантуяа
| Хорио цээрийн дэглэм буурч хязгаарлалтын дэглэмд шилжлээ |
|
Сэтгэгдэл бичих