Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс хаврын эхэн сарын шинийн 8-нд өглөөний нар мандах үеэр зам тээврийн болон ахуйн осол гэмтлээс сэргийлэх, хүн амын мэдлэг хандлагыг өөрчлөх, монгол зан үйлийг сэргээх, хангай дэлхий, нутаг усаа дээдлэн хүндэтгэх зорилгоор “Сүүн цацал” өргөх арга хэмжээг зохион байгуулав.Тус арга хэмжээнд Тосонцэнгэл сумын ээжүүд, сум орон нутгийн удирдлагууд, Гандангийн лам нар болон нутгийн иргэд хүрэлцэн ирж гахай жилдээ эрүүл, саруул, энх тунх, юу санасан есөн цагаан хүсэл нь биелж явахыг бэлгэдэн сүүн цацал өргөлөө. Хөвсгөл аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш зам тээврийн осол, хэрэг нэмэгдэж Тосонцэнгэл Мөрөн сумын хоорондох хатуу хучилттай замд 10 гаруй иргэн авто ослын улмаас амь насаа алдсан байна. Иймээс Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс энэ өдөр нутгийн зон олон ээжүүдтэй нэгдэн алтан шар зам өлзийтэй байхыг бэлгэдэн “Сүүн цацал” өргөх арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.
Б.Гантуяа
Тосонцэнгэл сумын ээжүүд “Сүүн цацал” өргөлөө |
|
Сэтгэгдэл бичих