Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа элбэг олдоно
2019-01-27 01:24:37, 671
Аргын тооллын 1 сарын 27, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Тэргүүн дагуул одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа элбэг олдоно.
 


Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа элбэг олдоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0