Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас архидалтыг бууруулах хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хэсгийн байцаагч нар хариуцсан баг дээр багийн дарга нар, баг хариуцсан иргэдийн нийтийн хурлын дарга, олон нийтийн цагдаа нарын хамт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг, тамхи худалдан борлуулдаг цэгүүдэд хийсэн эргүүл шалгалтаар зөрчил гаргасан 6 цэгийг 1,8 сая төгрөгөөр торгожээ.
Хяналт шалгалтаар нийт 148 цэгт хяналт тавьж 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдаалах, насанд хүрээгүй, сургуулийн насны хүүхдүүдэд тамхи хайрцагаар болон ширхэгээр худалдаалах, насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний газ худалдаалахгүй байх талаар заавар зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн Мөрөн сумын 7-р багт байрлах “Гэрэлтэй цонх” дэлгүүрийн 2 цэгийг илрүүлэн 67 литр архи согтууруулах ундааг хураан авч, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулж байсан 2 цэгийг илрүүлэн дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар анхааруулжээ.
| ЗӨРЧИЛ ГАРГАСАН 6 ЦЭГИЙГ 1,8 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих