Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт боллоо
2019-01-21 21:30:50, 1428
Хөвсгөл аймагт орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөлөөс зохион байгуулав. Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Ариунтуяа, “Сэтгүүлзүйн төрөлжилт нь буюу Уул уурхайн сэтгүүл зүйн талаар”,-“Орон нутгийн хэвлэл мэдээлэл ба түүний онцлог”-ийн талаар Б.Наранбаатар МУИС-ын , Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, “Олон нийтийн харилцаа ба хэвлэл мэдээлэл” сэдвээр С.Энхцэцэг Сэтгүүлзүйн доктор,чөлөөт сэтгүүлч нар тус сургалтыг удирдан зохион байгууллаа. Тус аймгийн хэмжээнд “Хөвсгөлийн өнгө” мэдээллийн сайт, “Хөвсгөл телевиз”, “Мөрөн телевиз”,”Түмний телевиз”,Далай ээж телевиз, Эрх чөлөө сонин, Далай ээж сонин, Хөвсгөлийн долгион радио гэсэн  хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдэд мэдээ мэдээлэл хүргэн үйлчилж байна. Тус мэдээллийн байгууллагуудын 20 гаруй төлөөлөл 2 өдрийн сургалтад хамрагдаж номын дуу сонслоо.
 
Б.Амирлан 
 
 
 


Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0