НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохиролыг нэгдүгээр сарын 20-ны ням гарагт буюу өчигдөр "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжууллаа.Энэ үеэр Хөвсгөл аймгаас нийт 152 азтан тодорсоны дотор нэг хүн 5 сая төгрөг хожжээ. Тодруулбал Мөрөн сумын иргэн Анд рестораны туслах тогооч Б.Баярмаа 3000 төгрөгийн юнителийн нэгж авч баримтаа бүртгүүлээд 5 сая төгрөгийн азтан болжээ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 2000 гаруй иргэд азтан болсон ажээ. Харин зарим иргэдийн дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас хонжворын мөнгийг авч чадаагүй байгаа гэнэ. Иймээс иргэдийг дансны мэдээллээ шалгаж баталгаажуулахыг аймгийн Татварын хэлтсээс анхааруулж байлаа.
Б.Ганаа
3000 төгрөгний нэгж аваад 5 сая төгрөг хожжээ |
|
Сэтгэгдэл бичих