Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагад 11-н жил ажиллах хугацаандаа 174 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Тухайлбал “НИК Петровис” компанийн гурван ажилтан шатахуун ачсан “Урал марк”-ийн хоёр автомашинтай Мөрөн сумаас Ренчинлхүмбэ сумруу Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон. Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Түүнийг ОБЕГ-аас эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж Онцгой гавьяа байгуулсан тул шилдгээр тодруулан мөнгөн урамшуулал буюу 16 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
Б.Ганаа
| Ахлах дэслэгч Х.Мөнхбат 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас аварчээ |
Сэтгэгдэл бичих