Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
(2018 оны урьдчилсан гүйцэтгэл)
Хөдөлмөр эрхлэлт
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2018 оны 12 сарын эцэст 1483 иргэн байгаагийн 717 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 574 иргэн буюу 1.6 хувиар,эмэгтэйчүүд 256 иргэн буюу 1.4дахин өссөн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 75.0 хувийг бүрэн дунд, 8.9 хувийг дипломын болон бакалаврын, 6.5 хувийг суурь, 3.0 хувийг бага, 2.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 1.7 хувийг боловсролгүй, 1.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, насны бүлгээр авч үзвэл 31.0 хувийг 25-34 насны, 27.0 хувийг 35-44 насны, 23.0 хувийг 15-24 насны, 16.0 хувийг 45-54 насны иргэд эзэлж байна.
Ажлын байрны захиалга 2018 оны 12 сарын эцсийн байдлаар1860 бүртгэгдсэн байна. Ажилд зуучлагдан орсон 1575 иргэнээс 877 нь эмэгтэй байна.
Нийгмийн даатгал
Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны жилийн эцсийн байдлаар 22583.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 900.3 (3.9%) сая төгрөгөөр буурсан байна.
Барилга
Манай аймагт 2018 онд 33617.6 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оноос 42.5 хувь буюу 10027.9 сая төгрөгөөр их барилга угсралт, их засварын ажил хийгдсэн байна.
Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд 2018 оны12 сарын байдлаар 2880 эх амаржиж, 2881 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 113 тохиолдол буюу 4.0 хувь, төрсөн хүүхэд 106 тохиолдол буюу 3.8 хувиар тус тус өссөн байна.
Нас баралтын 793 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тохиолдол буюу 0.1 хувиар өссөн байна. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан тохиолдол нь 158 буюу 19.9 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн нас баралтын 124 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдол буюу 1.6 хувь, харин хорт хавдарын нас баралт 157 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 27 тохиолдол буюу 5.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нялхасын эндэгдэл 2018 оны эхний 12 сарын байдлаар 52 тохиолдол бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 9 тохиолдол буюу 5.2 хувиар буурсан байна. 2018 оны12 сарын байдлаар 2426 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 894 тохиолдол буюу 58.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 1666 тохиолдол буюу 68.6 хувийг БЗХӨ эзлэж байна.
Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд 2018 оны12 сарын байдлаар 787 гэмт хэрэг, 455 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 38 буюу 5.1 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 45 хүн буюу 9.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 95, бүлэглэн үйлдсэн 40, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн 30, эмэгтэй хүн оролцсон 41 тохиолдол бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон 791 иргэн байгаа нь 2017 оны мөн үеэс 69 хүн буюу 6.9 хувиар өссөн байна. Гэмт хэргийн хохирогчдын 38 хүн нь нас барж, 213 хүн нь гэмтсэн байна. Нас барсан хүн 2017 оны мөн үед 47 хүн байсан бол энэ жил 9 хүн буюу 19.1 хувь, гэмтсэн хүн 281 хүн байснаас 68 хүнээр буюу 24.2 хувиар тус тус буурсан байна.
2018 оны 12 сарын байдлаар 275 хүн баривчлагдаж, 1494 хүн эрүүлжүүлэгдэн, 15478 хүнд 724600.0 төгрөгний торгууль ноогдуулсан байна.
Нэгдсэн төсөв
2018 оны байдлаар аймгийн төсвийн орлого 95.8 тэрбум, зарлага 97.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 1.2 хувиар өсч, зарлага 3.1 хувиар буурсан байна. Аймгийн татварын орлого 16.9 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.
2018 оны байдлаар аймгийн төсвийн өр 0.7тэрбум төгрөг, авлага 5.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 6.5дахин, авлага 1.1 дахин өссөн байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн газрууд 2018 оны байдлаар 28.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 48.6 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 54.4 хувиар тус тус өссөн байна.
Хөдөө аж ахуй
Хөвсгөл аймаг мал тооллогын дүнгээр 2018 онд бүгд 5710365, үүнээс тэмээ 2292, адуу 261980, үхэр 482458, хонь 2766185, ямаа 2197450 толгой мал тоолуулав. Өмнөх оны мөн үеэс бүх мал 7.8 хувь буюу 412558, тэмээ 4.1 хувь буюу 91, адуу 9.0 хувь буюу 21659, үхэр 4.6 хувь буюу 21171, хонь 6.5 хувь буюу 168728, ямаа 10.1 хувь буюу 200909 толгойгоор тус тус өссөн байна. Бүх малаа 21 сум, таван төрөл дээр нь 13 сум малаа өсгөв.
Жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээгээр 20347 малтай өрх, үүнээс 16663 малчин өрхөд 29589 малчид байна. Малчин өрх өмнөх оныхоос 0.6 хувь буюу 106, малтай өрх 5.3 хувь буюу 1650 хүнээр өсөв.
Малтай өрхийн 4.0 хувь буюу 804 нь 10 хүртэл, 7.7 хувь буюу 1556 өрх нь 11-30 хүртэл, 6.5 хувь буюу 1329 өрх нь 31-50 хүртэл, 12.6 хувь буюу 2560 өрх нь 51-100 хүртэл, 21.6 хувь буюу 4386 өрх нь 101-200 хүртэл, 30.4 хувь буюу 6187 өрх нь 201-500 хүртэл, 13.6 хувь буюу 2757 өрх нь 501-999 хүртэл, 3.8 хувь буюу 768 өрх нь 1000-аас дээш малтай байна.
Нийт малчдын 55.2 хувь эрэгтэй, 44.8 хувь нь эмэгтэй байна.
Мянгат малчин 768 үүнээс хоёр мянгат малчин 14 байгаа нь өмнөх оноос мянгат малчин 85, хоёр мянгат малчин 1-ээр тус тус өссөн байна.
Жилийн эцэст 376 гахай, 302 шувуу, 2396 цаа, 110 бүл зөгий тоологдов. Өмнөх оноос гахай 98, шувуу цаа буга 167 толгойгоор өсч, шувуу 214 толгой, зөгий 23 бүлээр буурав.
Аймгийн хэмжээнд 2018 онд оны эхний хээлтэгчийн 79.4 хувь буюу 1874630 эх мал төллөснөөс 1876281 төл гарсан байна. Гарсан төлийн 95.8 хувь буюу 1797337 төл бойжиж байна.
Оны эхний малын 1.4 хувь буюу 73932 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 63.1 хувь буюу 126344 толгойгоор буурсан байна.
Нийт хорогдлын 0.02 хувийг тэмээ, 4.2 хувийг адуу, 14.3 хувийг үхэр, 46.4 хувийг хонь, 35.0 хувийг ямааны хорогдол эзэлж байна.
Газар тариалан
Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 2018 онд үр тариа 16060.0 га-д тариалалт хийснээс 15785.0 га-с 25717.9 тн, улаан буудай 15696.0 га-д тариалалт хийснээс 15555.0 га-с 25404.4 тн, төмс 291.6 га- д тариалалт хийснээс тариалсан талбайн 90.7 хувь буюу 264.6 га-с 2595.0 тн, хүнсний ногоо 202.7 га-д тариалалт хийснээс тариалсан талбайн 92.2 хувь буюу 186.9 га-с 1817.7 тн ургац тус тус хураан авсан байна.
Аймгийн хэмжээнд 2018 онд өвс бэлтгэх албан даалгаврын 97.4 хувь буюу 209367.5 тн өвс, 61.8 хувь буюу 226.2 тн гар тэжээл бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80730.5 тн-оор их өвс бэлтгэсэн байна.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллэж байна |
|
Сэтгэгдэл бичих