Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Минж булаг” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т өчигдөр буюу 4 сарын 16-ны өдрийн 18:18 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус газар нь тайгын бүс нутаг бөгөөд айл нутагладаггүй учраас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна. Хөвсгөл аймагт он гарсаар гуравдахь удаагаа газар хөдөлж байгаа бөгөөд газар хөдөлсөн газруудад айл амьтан нутагладаггүй учраас ямар нэгэн хохирол гараагүй гэнэ.
2017 онд тус аймагт 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлсөн байна. Хамгийн хүчтэй буюу 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 9 дүгээр сарын 21-нд Баянзүрх, 4 дүгээр сарын 1-нд Цагааннуур сумын нутагт тус тус болсон байна. Ихэвчлэн Дархадын хотгор буюу Улаан-Уул 1, Цагааннуур 6, Баянзүрх суманд нэг удаа газар хөдлөлт болсон ажээ.
| ХӨВСГӨЛД 4,2 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ |
Төрийн байгууллагуудын ажил 8 цагт эхэлнэ 2026-04-30 12:36:23
“Мөрөнгийн хавар-2026” тэмцээнд 800 гаруй тамирчид оролцлоо 2026-04-21 11:59:18
Хорьдол Сарьдгийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгатай болголоо 2026-04-15 14:52:52
ИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэллээ 2026-04-15 12:46:13
Сэтгэгдэл бичих