Хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 77,997,280.00 төгрөгийн үнийн дүн бүхий 352,572 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөв.Тодруулбал 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 11.08 хувиар, "Шарын Гол" ХК-ийн SHG хувьцаа 5.21 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Нэхмэл" ХК-ийн MNH хувьцаа 14.04 хувиар, "Ремикон" ХК -ийн RMC хувьцаа 12.09 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Ингэснээр "TOP 20" индекс 0.09 хувиар өсч, 20612.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,411,756,870,714.86 төгрөг боллоо.
| "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн хувьцаа хамгийн их хувиар өсөв |
|
Сэтгэгдэл бичих