“Хөвсгөлийн өнгө” сайтын хамт олон бид өнөөдөр цас шүүрдэж буй эмэгтэйд туслаж буй цагдаа залууг онцолж байна. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуун нар, цас, бороо гээд дөрвөн улиралд алжааж ядрахыг үл мартан ажиллаж байдаг хүмүүс бол “Хот тохижилт”-ын хамт олон. Өнөөдөр цас орсоны улмаас хальтиргаа гулгаа үүсч тэд амрах завгүй цас шүүрдсээр. Мөрөн сумын төв зам дагуу цас цэвэрлэж буй эмэгтэйд нэгэн цагдаа туслаж замын цасыг нь цэвэрлэж өгчээ. “Сэтгэл сайтай Цагдаад талархъя” Тэрээр хэр зэрэг газрыг цэвэрлэснийг мэдэхгүй ч түүний сайхан сэтгэлд талархъя. Бид үүлэн чөлөөний наран мэт богинохон амьдралд сэтгэлийн сайхнаар бие биедээ туслаж, сэтгэлийн дэм өгч амьдрах нь хүмүүн заяаг олж төрсөн утга учир юм.
Б.Гантуяа
Өнөөдрийн онцлох зураг “Сэтгэл сайтай Цагдаад талархъя” |
|
Сэтгэгдэл бичих