Замын уулзваруудад 1,5 тн давс цацлаа
2018-10-24 15:29:03, 901
Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө  цас орлоо. Мөрөн суманд 5 см цас орж хайлсны улмаас хальтиргаа гулгаа үүссэн байна. Хот тохижилт үйлчилгээний төвөөс Мөрөн сумын авто замын хальтиргаа гулгааг багасгах зорилгоор авто замын 39 уулзварт 1,5 тн давс цацлаа. Цаашид ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтэй байгаа учраас аж ахуй нэгж албан байгууллагуудыг ойр орчмынхоо 50 м газрынхаа цасыг хөлдөж гулгаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриалж байлаа. Тус аймгийн нийт нутгаар 1-17 см цастай цасан бүрхүүл тогтсон бөгөөд өглөөний 10 цагийн байдлаар хамгийн их цас Хатгалд 17 см, Цагаан-Уулд 16 см оржээ.
Б.Гантуяа  
 


Замын уулзваруудад 1,5 тн давс цацлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-10-17 19:49:05
    Зочин: Ямар шалгуураар хүүхдүүд нь яваад бна