Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
2018-10-24 10:03:56, 733
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын  газраас анхааруулж байна.
Б.Гантуяа
 


Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-24 16:29:18
    Зочин: Аймгийн АЗЗА ТӨХК-аар зам, даваагаа янзлуулаач, төсвийг нь авчаад зүгээр байлгаад байх юм. Хүний амьдрал л хойно зам хаасан гээд байгаад байхгүй шдээ. Манай аймаг арай хэтэрхий шүү. Давс, шороогоо их хэмжээгээр бэлдэж овоолооч.