Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулж байгаа “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-нд Хөвсгөл аймгийн 44 багийн 1100 өрх сонгогджээ.Судалгаагаар хүн ам орон сууцны тооллого явуулахын өмнө хүн ам, өрхийн бүртгэлийн хөдөлгөөнийг бүрэн хийж, мэдээллийн санг бэлтгэх заалтын дагуу уг ажлын хэрэгжилт, статистикийн анхан шатны цуглуулж байгаа албан ёсны мэдээллийн хамралт, бодит байдалд үнэлгээ хийж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой аж.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг, мөн ҮСХ-оос ХАНСГ-ын Нийгмийн статистикийн албаны статистикч С.Тодгэрэл Санхүүгийн хэлтсийн ахлах шинжээч Ц.Булганчимэг нар тус аймгийн Галт, Эрдэнэбулган сумдад судалгааны хяналтын ажлаар ажиллаж байна.Мөн хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийж байна. Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох ажээ.
Б.Гантуяа
Түүвэр судалгаанд 44 багийн 1100 өрх сонгогджээ |
|
Сэтгэгдэл бичих