Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Хорон талын Цагаанчулуутын доод хэсэг” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 360 км, сумын төвөөс урд зүгт 130 км-т өчигдөр ой, хээрийн түймэр гарчээ. Тус түймрийг унтраахаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 мотоцикл, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Намрын улиралд хуурайшилт их салхи шуургатай байдаг учраас иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Гантуяа
| Рэнчинлхүмбэ сумын Ёлт багт ой хээрийн түймэр гарчээ |
|
Сэтгэгдэл бичих