Мөрөн сумын алслагдсан 10, 14-р багт улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахуйн үйлчилгээний төв баригдаж ашиглалтад орлоо.
Тус төв нь орчин үеийн интерьер бүхий ая тухтай, тохилог, стандартад нийцсэн орчныг бүрдүүлсэн байна.

Ахуйн үйлчилгээний төв нь оффис, хими цэвэрлэгээ, хувцас захиалга засвар, гутал засвар, үсчин гоо сайхан, цаг засвар, утас засвар, саун душ, гэр ахуйн барааны худалдаа зэрэг олон үйлчилгээг нэг дор багтааснаараа онцлог юм.
Тус төв ашиглалтад орсноор хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж 20 орчим ажлын байр шинээр бий болж, иргэд ажилтай, тогтмол орлоготой болох ач холбогдолтой юм.
Мөрөн сумын 8000 гаруй иргэд шинэ суурьшлын бүс буюу алслагдсан 10,14 дүгээр багт амьдарч байгаа бөгөөд ахуйн үйлчилгээний төвөөс 20 гаруй төрлийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ.
Б.Гантуяа
| 20 иргэнийг тогтмол ажлын байраар хангах Ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орлоо |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих