Хөвсгөл аймгийн хэмжээнд өчигдөр цахилгаан эрчим хүч хязгаарлаж гэмтэл засварлах ажил хийсэн боловч бүрэн дуусалгүй хүчдэлд залгажээ.
Булган Мөрөн чиглэлийн 110кВ-ын агаарын шугамын тулгуурт 3-4 судал тасарсан тул эрчим хүчийг хязгаарлаж цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтлийг засварлах ажил хийсэн.
Засварын ажил цаг агаарын байдлаас шалтгаалж удааширч, хөлдөх эрсдэл үүссэн тул гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй байна.
Иймээс өнөөдөр гэмтлийг бүрэн засварлахаар 10-12 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг дахин хязгаарлахаар болжээ.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг тул иргэдийг хэрэглээгээ түр зохицуулан бэлтгэлээ хангахыг Хөвсгөл эрчим хүч компани анхаарууллаа.
Б.Тамираа
| Гэмтлийг бүрэн засварлаж дуусалгүй хүчдэлд залгажээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих