Хөвсгөл Титаник компани “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Сүү нийлүүлэх тогтолцооны менежмент дэд төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн үр дүнд малчидтай хамтран Хөвсгөлийн брэнд болсон цагаан идээг үйлдвэрлэж зах нийлүүлэхийг зорьж байна.

Титаник компани нь 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнгөрсөн онд 70 гаруй малчидтай хамтран ажиллаж 100 гаруй тонн сүү хүлээн авч 30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн бөгөөд аймгийнхаа сүү, сүүн бүтээгдэхүүний 25 хувийг дангаараа хангаж байгаа юм.

Эхний ээлжид малчдаас эрүүл сүүг худалдан авахын тулд стандартын савыг малчдад олголоо. Цаашид малчдад малын эрүүл мэнд, үр ашиг болон төсөл хэрэгжүүлэх газрууд дахь өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулах юм байна.

Төсөлд 120 гаруй малчин өрхийг хамруулж сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авч амт чанартай цагаан идээг үйлдвэрлэн Хөвсгөл төдийгүй бусад аймаг хотуудад борлуулах ажээ.

Б.Ганаа
| Титаник компани малчидтай хамтран Хөвсгөлийн брэнд болсон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих